"Автомарт Авто Худалдаа"-тай хамтран 11 сарын 26, 27, 28-ны өдрүүдэд "Автомашинтай болох Амархан" өдөрлөгийг Мишээл Экспогийн зүүн талд байрлах Автомартын хоёр дахь салбар дээр зохион байгууллаа.
Уг өдөрлөгөөр нийт 150 гаруй гаалийн бичигтэй, өндөр үнэлгээтэй баталгаатай япон автомашинууд зарагдсан бөгөөд өдөрлөгт ирж автомашин худалдан авсан хүмүүсдээ үнэгүй авто оншилгоо, дрилл өнгөлгөө, банк дүүрэн бензин гэх олон олон урамшууллыг санал болгожээ.
3 өдөр дарааллан зохион байгуулагдсан энэхүү өдөрлөгт өдөр бүр супер азтан тодруулж VIP дрилл өнгөлгөө болон 100,000 төгрөгний эрхийн бичиг бэлэглэсэн байна.